Бие даан нэр дэвшигч дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ

2024-04-19
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Зууны мэдээ” сонин Сонгуулийн ерөнхий хороотой хамтран “Сонгуулийн боловсрол” буланг хөтлөн явуулдаг билээ. “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд тусгасны дагуу УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалтыг 2024 оны зургаадугаар сарын 28-нд явуулахаар болов.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох бие даан нэр дэвшигчид мэдээлэл хүргэж байна

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу бие даан нэр дэвшигч нь дараах үүрэг хариуцлагыг хүлээнэ. Үүнд:

Бие даан нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Төрийн аудитын байгууллагад ирүүлнэ;

Сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна;

Бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр нь хуульд заасан шаардлага хангаагүй тохиолдолд тав хоногийн дотор зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин дүгнэлт гаргуулахаар ирүүлнэ.

Мөрийн хөтөлбөрийг дараах байдлаар хүлээн авна.

Сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч Та сонгуулийн мөрийн хөтөлбөр болон түүнд дүгнэлт гаргахад шаардагдах мэдээлэл мөн мөрийн хөтөлбөрийн 3 эх хувийг хэвлэмэл байдлаар болон хувийг /файл хэлбэрээр batchimegb@audit.gov.mn цахим шуудангаар/ дугтуйнд хийж битүүмжлэлтэйгээр Үндэсний аудитын газар /Засгийн газрын IV байр 4 давхарт 401 тоот өрөөнд/ ажлын цагаар хүлээлгэн өгнө;

Сонгуульд оролцох бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө биечлэн өгөх боломжгүй тохиолд мөрийн хөтөлбөрийн хуудас бүрд гарын үсэг зурж, иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, эсхүл хүчин төгөлдөр цахим лавлагааг хавсаргаж “Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо Бага тойруу-3 Засгийн газрын IV байр Үндэсний аудитын газар” хаягт шуудангаар ирүүлнэ.

Бие даан нэр дэвшигч нь Төрийн аудитын байгууллагатай өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан харилцах бол нотариатаар баталгаажсан итгэмжлэлтэй байх, итгэмжлэгдсэн төлөөлөгч солигдсон бол тухай бүр мэдэгдэх бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр, харилцах утасны дугаар, цахим шууданг итгэмжлэлд тусгасан байх;

Бие даан нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө биечлэн өгөх бол иргэний үнэмлэх эсхүл хүчин төгөлдөр лавлагаатай ирнэ.

Төрийн аудитын байгууллагаас нийцээгүй дүгнэлт гарсан бол уг дүгнэлтийг биеэр ирж авах боломжгүй тохиолдолд шуудангаар хүргүүлэх тодорхой хаяг болон цахим шуудангийн хаяг, утасны дугаараа ирүүлнэ.

 

Холбоо барих утас:

Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга 51-261839, 99900903

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 19. БААСАН ГАРАГ. № 78 (7322)

 

Эрдэмтэд Н.Тэгшбаярыг дэмжиж АН-д уриалга хүргүүлжээ

Монгол улсын “Үндсэн хууль”-д Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан

7 цаг 46 мин
Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья

“Ипотекийн зээлийн хүсэлт өгөөд бараг л хоёр жил хүлээж байгаа.

10 цаг 38 мин
Амралтын өдрүүдэд Боловсролын яармаг, Европын кино өдрийг зориорой

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас га

10 цаг 43 мин
С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна

Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний түүхт 20 жилийн ой э

10 цаг 48 мин
Э.Батшугар: Төр өөрт байгаа мэдээллийг иргэд, байгууллагаас нэхэх ёсгүй

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Мэдээлэл технолог

10 цаг 53 мин
Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ

Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийти

23 цаг 11 мин
Германд хэт барууны үзэлтэй улстөрчид нэмэгдэж байна

Хэт барууны үзэлтэй Германы улстөрийн Альтернатив намын улстөр

23 цаг 13 мин
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хятадад айлчилна

Бүрэн эрхийн хугацаагаа зургаан жилээр сунгаж дахин сонгуульд ялалт ба

23 цаг 14 мин
“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

Өчигдөр 17 цаг 29 мин
Д.Пүрэвдаваа: "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж сонгуульд оролцоно

Д.Пүрэвдаваа: "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж сонгуульд оролцоно

Өчигдөр 13 цаг 42 мин