Сэргогийн өсөлт

2024-04-18
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.ГАЛБАДРАХ

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  Олимпын мөнгөн медальт Пүрэвдоржийн Сэрдамбын тухай онцолж байна.

Тэрээр 1985 онд төрсөн. Монгол Улсаас боксын спортын төрлөөр төрсөн олимпын анхны мөнгөн медальт, Дэлхийн анхны аварга, дэлхийн аваргын анхны хос медальт боксчин.

Онцлох амжилтууд

Олимп:

Мөнгө (Бээжин-2008). 48 кг

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн:

Алт (Милан-2009). 48 кг

Хүрэл (Баку-2011). 48 кг

Дэлхийн оюутны Универсиад наадам:

Алт (Улаанбаатар-2010). 48 кг

Хүрэл (Алма-Ата-2006). 48 кг

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн:

Алт (Улаанбаатар-2007). 48 кг.

Монгол Улсын Гавьяат тамирчин (2008), Хөдөлмөрийн баатар (2009).

Түүний өсөлт

Сэргогийн спорттой, бокстой хувь заяагаа хэрхэн холбосон нь бяцхан түүхтэй. Аав нь хүүгээ спортоор, тэр дундаа бөхөөр хичээллэхийг санал болгосноор мань эр Спортын төв ордныг зорьжээ.

Спорт сургалтын төвд Дашзэвэгийн Ганзориг багштайгаа таарснаар боксын, их спортын гүнж их замд сэтгэл шуудран орсон гэнэм.

Эхэндээ бэлтгэл, сургуулилт, энэ тэр нь яггүй л байсан нь мэдээж. Мөнхүү, сар болгон гурван мянган төгрөгийн төлбөр төлнө гэдэг захын гэр хорооллын борог амьдралтай хүүд амаргүй л даваа. Хагас жил болсон уу, үгүй юу мань эр секцнийхээ төлбөрөөс чөлөөлөгдөх эрхээр шагнуулаад башийх нь тэр.

Бэлтгэлээ тасалдаггүй, бэрхшээл зовлонгоос хойш суухыг мэддэггүй зан чанар нь ийнхүү эзэндээ том хэрэг болжээ. Тэр хэрээр амжилт нь атга чимхээр ахиж, “Олимпын гараа” тэмцээнээс алт, хүрэл хүртэв. Улсын аварга шалгаруулах өсвөр үе, залуучууд, цаашлаад насанд хүрэгчдийн… оролцсон тэмцээн болгоныхоо төгсгөлд шагналын тавцангийн тэргүүн гишгүүр дээр л зогсох гээд байдаг болчхов. Гадагшаа явж, газар газрын шандастнуудтай тулж, дэлхийн оюутны аваргаас хүрэл, Германы “Химийн цом”-оос мөнгө, хүрэл, Чехийн олон улсын тэмцээнээс мөнгөн медалийг нь хамав. Азийн аварга болоотхов. Амжилт ахисаар, Сэрго өссөөр.

“Бээжин-2008” зуны олимпын ринг Пүрэвдоржийн Сэрдамба хэмээх нэгэн нэрийг боксын спортын түүхэнд тодоос тод бичсэн бөлгөө.

Олимпын мөнгөн медальтан маань “Милан-2009” дэлхийн боксын аварга шалгаруулах тэмцээнээр эхлээд гоц мөргөж, дараа нь Словакийн Мирослав Ковачийг 10:3, Бразилийн Паула Кравахог 15:7, Армений Хованес Даниелянийг 6:4, БНХАУ-ын Ли Шизаог 11:7, ОХУ-ын Давид Айрапетяныг 10:5-аар буулган авч дэлхийн аварга хэмээх эрхэм дээд алдрыг монгол “ширэн бээлийтнүүд”-ээс анхалж хүртсэн буй за.

Орос, Европын аварга, армен залуу Давид Айрапетян хоёр жилийн өмнө “Чикаго-2007” дэлхийн аваргаар манай Сэрдамбыг онооны хол зөрүүгээр буюу 34:7-гоор ялж байв.

Аваргын төлөөх тулааны өмнө Сэрго түүнд ялагдаж байснаа дурсахыг хүссэнгүй. Хэрхэн тоглох тухай ч шимтэж тооцсонгүй. Балбана, баараггүй ялна гэдгээ л мэдэрч байв.

Аварга болчихоод төрийн дууллаа эгшиглэхэд хамт дуулах юм шүү гэж бодоо л... Төрийн дууллаа амандаа сэмхэн аялаа л... үгийг нь цээжлээ л... үнэн баавартай.

Бокс бол мулгуу зоригтны хийх ажил биш. Гүйлгээ ухаан, сэргэлэн зан, авхаалж самбаатай хүний л өрсөлдөх тэмцлийн талбар. Дээр нь уйгагүй хөдөлмөр чухлаас чухал. Энэ бүгдийг нэгэн биед хуримлуулан цогцлоож чадсан цагт бааварлахаас өөр яалтай...

"Монголын цуут" /2014/ номоос

Эх сурвалж: www.polit.mn

Эрдэмтэд Н.Тэгшбаярыг дэмжиж АН-д уриалга хүргүүлжээ

Монгол улсын “Үндсэн хууль”-д Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан

2 цаг 27 мин
Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья

“Ипотекийн зээлийн хүсэлт өгөөд бараг л хоёр жил хүлээж байгаа.

5 цаг 19 мин
Амралтын өдрүүдэд Боловсролын яармаг, Европын кино өдрийг зориорой

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас га

5 цаг 24 мин
С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна

Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний түүхт 20 жилийн ой э

5 цаг 29 мин
Э.Батшугар: Төр өөрт байгаа мэдээллийг иргэд, байгууллагаас нэхэх ёсгүй

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Мэдээлэл технолог

5 цаг 34 мин
Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ

Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийти

17 цаг 51 мин
Германд хэт барууны үзэлтэй улстөрчид нэмэгдэж байна

Хэт барууны үзэлтэй Германы улстөрийн Альтернатив намын улстөр

17 цаг 53 мин
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хятадад айлчилна

Бүрэн эрхийн хугацаагаа зургаан жилээр сунгаж дахин сонгуульд ялалт ба

17 цаг 55 мин
“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

19 цаг 5 мин
Д.Пүрэвдаваа: "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж сонгуульд оролцоно

Д.Пүрэвдаваа: "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж сонгуульд оролцоно

22 цаг 51 мин