Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!

2024-04-18
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ГАРЬД

 

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Энэ хууль батлагдсанаар 2019 онд хуулийн 6.2-т оруулсан “…Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.

Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. …Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” хэмээх өөрчлөлт биелнэ. Монгол Улс анх удаа Үндэсний баялгийн сантай болно. Ерөөс, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн гол агуулга, зорилт нь Үндсэн хуулийн дээрх өөрчлөлтийг хангахтай л холбоотой аж.

Өөрөөр хэлбэл, олон жилийн турш олуулаа бус цөөхүүлээ хүртэж ирсэн баялгийн “хуваарилалт”-ыг тэгшитгэх зорилготой гэхэд болох юм байна.

Тэр утгаараа, энэ хуулийн төсөл баялаг эзэмшигч “цөөнх”-д таалагдахгүй байх талтай. Тэгж ч байгаа бололтой. Учир нь, хэрэв хууль батлагдвал Эрдэнэтийн овоолгоос эхлээд тэдний эзэмшдэг ордууд “Эрдэнэс Монгол”-оор дамжуулаад Үндэсний баялгийн санд үр ашгаа өгөх ёстой болно.

Тэгээд ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн статусаар бол энэ овоолгууд 100 хувь төрийн буюу нийтийн өмчид шилжих учиртай. Гэхдээ одоо нэгэнт эзэмшигчидтэй болчихсон. Тэгэхээр одоо “Эрдэнэт үйлдвэр”-ээ дагаад 100 хувь төрд ирэх нь юу л бол доо. Харин тэдний “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагуудтай хийсэн анхны яриа тохироогоор дор хаяж 34 хувь нь “Эрдэнэс Монгол”-д ирэх ёстой болно.

Товчхондоо, Үндэсний баялгийн сангийн хууль батлагдахад эрх ашиг нь хөндөгдөх орд эзэмшигчдийн нэгээхэн хэсэг нь энэхүү “Эрдэнэтийн овоолгынхон” болж таарч байгаа юм.

Гэхдээ тэд Ашигт малтмалын тухай хуульд оруулсан өөрчлөлтүүддээ найдаж “…Овоолгыг авч чадахгүй” гэж байж мэдэх юм. Учир нь 2016, 2023 онуудад тус хуульд өөрчлөлт оруулах замаар “…Үүсмэл орд” нэрээр овоолгоо дархалж үлдээсэн байдаг. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.27-д “…Үүсмэл орд гэж олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц хүдэр, ашигт малтмалын овоолгыг хэлнэ” гэж оруулсан. Эндээс “…Үүсмэл орд” гээч нь шууд л “…Эрдэнэтийн овоолгууд” гэж уншигдаж байгаа юм. Мөн дээр хэлсэнчлэн 2016, нэмээд 2023 онд тус хуулийн 4.1.28-д “…Үүсмэл орд ашиглах гэж энэ хуулийн 4.1.27-д заасан хүдэр, ашигт малтмалын овоолго зэргээс ашигт малтмал ялган авах, боловсруулах, баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр гүйцэтгэхийг хэлнэ” гэчихсэн байх жишээтэй.

Үүнийг харахад “…Үүсмэл орд” гэдгээр “Эрдэнэтийн овоолго” хамгаалагдаж харагдаж байгаа юм. Гэхдээ энэхүү Үндэсний баялгийн сангийн тухай хууль бол Үндсэн хуулийг дагаж гарч байгаа учраас Ашигт малтмалын тухай хуулийн “ах” нь болно. Тэгэхээр Үндэсний баялгийн санд Эрдэнэтийн овоолгуудын 100 хувийг биш гэхэд 34 хувийг нь авах л хуулийн шаардлага үүснэ. Гэвч үүнийг УИХ л шийднэ. Хэрэв гишүүд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг “…Үгүй” гэвэл энэ овоолгууд үүсмэл орд хэвээрээ үлдэнэ. Харин баталчихвал Үндэсний баялгийн санд ашиг өгөх 2-3 “орд”-оор баяжна. Ийм л юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 76 (7320)

 

Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ

Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийти

5 цаг 8 мин
Германд хэт барууны үзэлтэй улстөрчид нэмэгдэж байна

Хэт барууны үзэлтэй Германы улстөрийн Альтернатив намын улстөр

5 цаг 9 мин
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хятадад айлчилна

Бүрэн эрхийн хугацаагаа зургаан жилээр сунгаж дахин сонгуульд ялалт ба

5 цаг 11 мин
“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

6 цаг 21 мин
Д.Пүрэвдаваа: "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж сонгуульд оролцоно

Д.Пүрэвдаваа: "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж сонгуульд оролцоно

10 цаг 8 мин
Н.Номтойбаяр: Миний бие хуульд зааснаар сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй

Н.Номтойбаяр: Миний бие хуульд зааснаар сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй

10 цаг 20 мин
"Орон нутагт багийн эмч дутагдалтай байна"

​​​​​​​“Зууны мэдээ” сонин “Хэв маяг хэмнэл” буландаа Булган аймгийн эрүүл мэндий

16 цаг 15 мин
Сэтгэл зүйн үйлчилгээ монголд болон бусад улсад

Сэтгэл зүйн зөвлөгөө нь мэргэжлийн гэх тодорхойлолтоор анх дэлхи

16 цаг 20 мин
Ажиллаж байгаа үедээ түүхийг бүтээж, амжилт гаргах нь миний зарчим

УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны дарга, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Энхтайваны Бат-Амгалантай ярилцлаа.

16 цаг 20 мин
Б.Энхбаяр VS Л.Энхбилэг

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэгт эр

16 цаг 25 мин