Урсула фон дер Ляйений өвөө СС-ийн генерал байгаагүй

2024-04-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

Европын комиссын даргын өвөө, эмээ нь нацистууд, Адольф Гитлерийг дэмжигчид байсан гэсэн ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархаж байгаа ч үүнийг батлах нотлох баримт байхгүй байгаа гэж Евроньюс мэдээлжээ.

Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйены тухай ташаа мэдээлэл цацагдаж байдаг ч энэ удаад өвөө, эмээ нартай нь холбоотой мэдээлэл гараад байна.

Баримт шалгах явцад 30,000 гаруй удаа үзсэн энэхүү жиргээг Урсула фон дер Ляйений өвөө нь Карл Альбрехт Оберг хэмээх СС-ийн генерал байсан гэж бичжээ.

Тэр жиргээнд анх Польшид алба хааж, еврей, славянуудыг устгах, польшуудыг цэвэрлэх үйлсэд тус дөхөм үзүүлж, улмаар Парист нүүж, Францын эсэргүүцлийн эсрэг тэмцлийг удирдаж, "Еврейн асуудал" гэгдэх хэргийг шийдвэрлэх үүрэг хүлээсэн гэж бичсэн байна. Тэр жиргээнээс үзэхэд шар одонг заавал зүүлгэж, 100 мянга орчим хүнийг үхлийн лагерь руу явуулахыг тушаажээ. Бичлэгийг Урсула фон дер Ляйений эмээ Адольф Гитлертэй гар барьж буйг харуулсан хар цагаан гэрэл зураг дагалдаж байна. Мөн "Хайрт эмээ минь энэ нандин явдлаас хойш нэг сарын турш гараа угаагаагүй" гэсэн тайлбарыг Урсула фон дер Ляйен өөрөө хэлсэн байх магадлалтай талаар бичжээ. Зургийн тайлбарт 1937 оны аравдугаар сарын 3-нд Бьюкебургт Хилдегард Зантоп хэмээх залуу эмэгтэй Гитлертэй хамт байгааг харуулсан байна. Фон дер Ляйений ургийн модыг эргэн харахад түүний эмээ нарын хэн нь ч ийм нэртэй байгаагүй нь тодорхой болж байна. Түүнчлэн  Хильдегард Зантоп фон дер Ляйентэй огт хамаагүй гэж Евроньюс-ийн мэдээнд тэмдэглэжээ.

Түүний өвөө, эмээ нь нацистуудтай ямар нэгэн байдлаар холбоотой байсан гэх хоёулаа худал юм.  Карл Альбрехт Оберг хэмээх СС генерал үнэхээр байсан бөгөөд тэрээр олон мянган еврейчүүдийг Францаас хорих лагерьт албадан гаргах тушаал өгсөн ч тэр фон дер Ляйений өвөө биш байв.

Энэ мэдэгдэл нь түүний өвөө Германы нийтлэг нэр болох Карл Альбрехт гэдэгтэй холбоотой байх магадлалтай. Германы баримт шалгагчдын үзэж байгаагаар энэ Карл Альбрехт 1920-иод онд анагаах ухаанд суралцаж, дайны үед эмчээр ажиллаж байжээ. Тэд түүнийг хэзээ нэгэн цагт СС-ийн гишүүн байсныг нотлох баримт байхгүй гэж хэлсэн.

Зургадугаар сард болох Европын сонгууль дөхөж байгаа энэ үед улс төрийн хүрээний хаана ч байсан улстөрчдийн талаар үнэн зөв мэдээллийг л түгээх нь чухал гэж Евроньюс мэдээлсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ

Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийти

11 цаг 12 мин
Германд хэт барууны үзэлтэй улстөрчид нэмэгдэж байна

Хэт барууны үзэлтэй Германы улстөрийн Альтернатив намын улстөр

11 цаг 14 мин
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хятадад айлчилна

Бүрэн эрхийн хугацаагаа зургаан жилээр сунгаж дахин сонгуульд ялалт ба

11 цаг 16 мин
“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

12 цаг 26 мин
Д.Пүрэвдаваа: "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж сонгуульд оролцоно

Д.Пүрэвдаваа: "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж сонгуульд оролцоно

16 цаг 12 мин
Н.Номтойбаяр: Миний бие хуульд зааснаар сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй

Н.Номтойбаяр: Миний бие хуульд зааснаар сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй

16 цаг 25 мин
"Орон нутагт багийн эмч дутагдалтай байна"

​​​​​​​“Зууны мэдээ” сонин “Хэв маяг хэмнэл” буландаа Булган аймгийн эрүүл мэндий

22 цаг 20 мин
Сэтгэл зүйн үйлчилгээ монголд болон бусад улсад

Сэтгэл зүйн зөвлөгөө нь мэргэжлийн гэх тодорхойлолтоор анх дэлхи

22 цаг 25 мин
Ажиллаж байгаа үедээ түүхийг бүтээж, амжилт гаргах нь миний зарчим

УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны дарга, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Энхтайваны Бат-Амгалантай ярилцлаа.

22 цаг 25 мин
Б.Энхбаяр VS Л.Энхбилэг

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэгт эр

22 цаг 30 мин