Хиймэл оюун ухааны нөлөөг хэвлэл мэдээлэл дийлэх үү?

2024-04-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Түмэнжаргалын ИЧИНХОРЛОО

 

Сүүлийн 20 жилийн хугацаанд Apple, Amazon, Google, Meta, Microsoft зэрэг нь дэлхийн хамгийн үнэ цэнтэй, өндөр үнэлгээтэй технологийн компаниуд болж өргөжсөн. Энэ нь АНУ-ын технологийн хөгжил сайн явж байгааг илтгэх ч бусад салбарт ямар нөлөө үзүүлсэн бэ гэдэг сонин. Үүний хариуг Брүүкингсийн судалгаанаас харж болно. Сүүлийн 20 жилийн хугацаанд АНУ өдөр тутмын сониныхоо гуравны нэгийг, сэтгүүлчдийнхээ гуравны хоёрыг алдаж байгаа нь хэвлэл мэдээллийн салбарт хиймэл оюун ухаан ноёрхож эхэлсэнийг илтгэнэ. Мөн өнгөрсөн оны байдлаар гэхэд Америкт хэвлэл мэдээллийн салбараас 2.7 мянган ажлын байрыг цомхотгосон гэсэн судалгаа гарчээ. Харин Монгол Улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл 2013 оноос хойш жил бүр буурч байсан ч 2019 оноос хойш эрчимтэй нэмэгдэж нийт 502 хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болсныг хэвлэлийн хүрээлэнгийн гаргасан судалгаанаас харж болох юм. Ийнхүү хагас мянга орчим болж өсөхөд мэдээллийн сайт олноор үүсгэн байгуулагдсантай холбоотой хэмээн тус тайланд дурджээ. Харин өдөр тутмын сонины тоо буурч сүүлийн 20 жилд байгаагүйгээр цөөрсөн байна. Сонины борлуулалт таван хувиар буурахтай зэрэгцэн сэтгүүлчийн эрэлт хэрэгцээ 44 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна.

 

“Нийтийн ашиг сонирхлын чиг баримжаагаа хадгалахад хэцүү болно”

 

Тэгвэл хэвлэл мэдээллийн салбар ингэж цөөрч байгааг Брүүкингсийн тайлан “Хиймэл оюун ухааны нөлөөг хэвлэл мэдээлэл дийлэхгүй болж байна” хэмээн тодорхойлсон байна. Хиймэл оюун ухаан маш хурдацтай хөгжиж, дэвшилтэт технологийн корпорациуд зах зээлд ноёрхож, байр сууриа бэхжүүлсээр байгаа нь цаашид хэвлэл мэдээллийн салбарыг нийтийн ашиг сонирхлын чиг баримжаагаа хадгалахад хэцүү болгоно гэж үзжээ. Мөн сэтгүүл зүй хиймэл оюун ухааныг даван туулахын тулд бизнесийн загвараа хиймэл оюун ухааны эринд тохируулах шаардлагатай.

Бодлого боловсруулагчид хэвлэл мэдээллийн зах зээлийн тэнцвэргүй байдлыг засахын тулд хөндлөнгөөс оролцох хэрэгтэй. Ингэхдээ оюуны өмчийн эрхийг хэрэгжүүлж, сэтгүүлчийн бүтээлийг үнэлэх, хамтран ажиллах боломжийг бий болгох зохицуулалт байх ёстой.

Түүнчлэн 2022 оны судалгаагаар Google-ийн хиймэл оюун ухаанаар хийсэн бүх хайлтын тал нь нэгхэн товшилтоор хийгдсэн бөгөөд Facebook хэрэглэгчдийн багахан хэсэг нь мэдээний сувгийн линк дээр дардаг болохыг судалгаагаар тогтоожээ. Энэ нь хүмүүс мэдээний сайтаас эсвэл телевизээс мэдээг хайж үзэхийн оронд ганцхан түлхүүр үг ашиглан хиймэл оюун ухаанаас хүссэн мэдээллээ авахыг илүүд үзэх болсныг бататгаж буй хэрэг юм. Тиймээс хэвлэл мэдээллийн салбарынхан нэгдэх хэрэгтэй болсныг энэ судалгаанд дурдсан байна.

Хайлт, зар сурталчилгаа,  өгөгдөл зэрэг нь сэтгүүл зүйн салбарыг хөгжүүлсэн. Харин хиймэл оюун ухаан энэ бүхнийг богино хугацаанд сүүлийн үеийн технологи ашиглан хэрэглэгчдэд хүргэдэг болсон. Тиймээс сэтгүүлчдийн ажлын байрыг хоёр дахин нэмж, технологийн томоохон компаниудтай хийсэн гэрээ хэлэлцээ, нийтийн эрх ашгийн үүднээс сэтгүүл зүйд ашигтай байх тогтолцоог шаардаж сэтгүүл зүй оршин тогтнож чадна гэсэн дүгнэлтийг Брүүкингс гаргасан байна. Нэг үгээр хэлбэл, сэтгүүл зүйн салбарын байр суурь хиймэл оюун ухаанаас ихээхэн хамааралтай болсон гэж дүгнэжээ.

 

Сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй

 

Гэвч яг үнэндээ эсрэгээрээ хиймэл оюун ухаан сэтгүүл зүйгээс хамаарна. Учир нь сэтгүүлчдийн цуглуулсан баримт мэдээллийг орон зай, цаг хугацаа харгалзахгүйгээр дэлхийн өнцөг булан бүрт түгээх боломжийг хиймэл оюун ухаан бий болгосон. Хэрэв үр дүн, цаг үе, нийгмийн асуулыг мэдээлэх сэтгүүлч байхгүй бол хүмүүс хиймэл оюун ухаанаас хүссэн мэдээллээ авч болох ч хэрэгтэй мэдээллээ авч чадахгүй. Тодруулбал, хиймэл оюун ухаан сэтгүүлчдээс ялгаатай нь шүүхийн танхимд шүүгдэгчтэй ярилцлага хийж, нийгмийн асуудлыг хөндөж, хохирогчийн гашуудаж буй гэр бүлтэй уулзаж, шүгэл үлээгчийн итгэлийг төрүүлж, сүүлчийн дайны фронтод зоригтой байж чадахгүй. Тиймээс хиймэл оюун ухаан сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй юм.

Цахим эх сурвалж: https://www.brookings.edu/articles/can-journalism-survive-ai/

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 76 (7320)

 

Эрдэмтэд Н.Тэгшбаярыг дэмжиж АН-д уриалга хүргүүлжээ

Монгол улсын “Үндсэн хууль”-д Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан

10 цаг 51 мин
Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья

“Ипотекийн зээлийн хүсэлт өгөөд бараг л хоёр жил хүлээж байгаа.

13 цаг 43 мин
Амралтын өдрүүдэд Боловсролын яармаг, Европын кино өдрийг зориорой

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас га

13 цаг 48 мин
С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна

Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний түүхт 20 жилийн ой э

13 цаг 53 мин
Э.Батшугар: Төр өөрт байгаа мэдээллийг иргэд, байгууллагаас нэхэх ёсгүй

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Мэдээлэл технолог

13 цаг 58 мин
Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ

Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийти

Өчигдөр 18 цаг 42 мин
Германд хэт барууны үзэлтэй улстөрчид нэмэгдэж байна

Хэт барууны үзэлтэй Германы улстөрийн Альтернатив намын улстөр

Өчигдөр 18 цаг 40 мин
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хятадад айлчилна

Бүрэн эрхийн хугацаагаа зургаан жилээр сунгаж дахин сонгуульд ялалт ба

Өчигдөр 18 цаг 39 мин
“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

Өчигдөр 17 цаг 29 мин