Р.Базар банкиндаа 6 сая долларыг “төвлөрүүлээд” баривчлагдсан уу

2024-04-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

ЭЦА-наас уржигдар “Алтайн хүдэр” компанийн эзэн Р.Базарыг саатуулсан нь нийгэмд ихээхэн шуугиан дэгдээлээ. Түүнийг ЭЦА-ны хаалгаар орж амжаагүй шахам байхад л “…Р.Базар улстөрчдийг санхүүжүүлсэн” гэдэг мэдээлэл түгсэн юм. Үүнийг түүний эзэмшлийн гэгдэх Тээвэр хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотойгоор яригдаж эхэлсэн.

Харин өчигдөр ХЗДХ-ийн сайд “…Р.Базарыг ямар асуудлаар саатуулсан талаар мэдээлэл алга. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ түүнтэй холбоотой нэг хэрэг байсныг мэднэ. Хоёр жилийн өмнө “5Ш” ажиллагаатай холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хүрээнд иргэн Р. Базар ЕСБХБ-нд нийт 78 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг Дээд шүүхийн эцэслэн шийдвэрлэсэн байсан. Шүүхийн шийдвэрийг тухайн этгээд хэрэгжүүлээгүйтэй холбоотой гомдол ЕСБХБ-наас надад ирсэн. Одоогоор түүнээс 13.7 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсан. 64 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэсэн мэдээлэл бий. Гэхдээ Р.Базарыг энэ асуудлаар хорьсон эсэх талаар мэдээлэл надад ирээгүй. Би оролцдоггүй” гэв.

Харин ЭЦА-наас “…. Нэр бүхий этгээдүүд эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгөн хөрөнгөөр кредит болон бусад арилжааны банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх байдлаар хувиргаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй. Мөн “…Нэр бүхий этгээдүүд бүлэглэж, Сүхбаатар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны 9-11 дүгээр сарыг хүртэл бусдаар гадаад улсын бооцоот тоглоомын сайтад мөрий тавиулж, их хэмжээний мөнгийг алдсан гэх шалтгаанаар тухайн иргэнийг зодож, зорчих эрхийг хязгаарлан заналхийлж, хүнийг хүчээр алга болгох” гэх хэргүүдэд иргэн Б-ын хамаарал бүхий “Алтайн хүдэр”, “Бүрдэл Майнинг” компани, Тээвэр хөгжлийн банк зэрэг 10 объектод нэгжлэг хийж санхүүгийн анхан шатны баримт материал, гадаад валют, эд зүйлсийг хурааж авсан” гэж мэдээлэв.

Тэгвэл бидэнд олдсон мэдээллээр Р.Базарыг баривчилсан нь Тээвэр хөгжлийн банкиндаа нэр бүхий хүмүүсийн зургаан сая орчим ам.долларыг “төвлөрүүлсэн”-ээс болжээ. Гэхдээ хууль хяналтынхан дээрх мөнгийг “…Улс төрийн санхүүжилт байж болзошгүй” гэж үзэж шалгаж байгаа юм байна. Харин дээрх мөнгө нь уржигдраас “шуугиад” байгаачлан улс төрийн аль нэг нам, ялангуяа АН-тай холбоотой гэдэг нь одоогоор тогтоогдоогүй бөгөөд ташаа мэдээлэл бололтой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 76 (7320)

 

Эрдэмтэд Н.Тэгшбаярыг дэмжиж АН-д уриалга хүргүүлжээ

Монгол улсын “Үндсэн хууль”-д Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан

16 цаг 57 мин
Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья

“Ипотекийн зээлийн хүсэлт өгөөд бараг л хоёр жил хүлээж байгаа.

19 цаг 49 мин
Амралтын өдрүүдэд Боловсролын яармаг, Европын кино өдрийг зориорой

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас га

19 цаг 54 мин
С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна

Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний түүхт 20 жилийн ой э

19 цаг 59 мин
Э.Батшугар: Төр өөрт байгаа мэдээллийг иргэд, байгууллагаас нэхэх ёсгүй

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Мэдээлэл технолог

20 цаг 4 мин
Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ

Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийти

Уржигдар 18 цаг 42 мин
Германд хэт барууны үзэлтэй улстөрчид нэмэгдэж байна

Хэт барууны үзэлтэй Германы улстөрийн Альтернатив намын улстөр

Уржигдар 18 цаг 40 мин
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хятадад айлчилна

Бүрэн эрхийн хугацаагаа зургаан жилээр сунгаж дахин сонгуульд ялалт ба

Уржигдар 18 цаг 39 мин
“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

Уржигдар 17 цаг 29 мин