Шинэ томигдсон дарга дуудлаа хэмээн ажлаа хаяж явжээ

2024-04-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Н.Жаргалмаа

“Тэнгэр” телевиз нь “Номын хишиг” компанийн байрыг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг байсан ч хоёр жилийн турш түрээсийн төлбөрөө төлөөгүй байна. Тиймээс энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн ч дээрх байдал үргэлжилсээр байсанд холбогдох хүмүүс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан “Тэнгэр” телевизийг албадан гаргуулж түрээсийн байрыг суллуулах хүсэлтээ “Номын хишиг” компани гаргасан байна. 

Тус хүсэлтийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Тэнгэр” телевизийн удирдлагуудад талбайг суллаж өгөх гурван удаагийн албан бичиг хүргүүлсэн байна. Гэвч ямар нэг үйлдэл хийгээгүй хэвээр байсанд энэ сарын 9-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүрги йн хэсгийг хариуцсан ахлагч н.Баттүшиг, хариуцагч н.Даваасүрэн нараар ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй баг албан нүүлгэлтийг ажлын цагаар эхлүүлсэн. Гэсэн ч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албаны хүмүүс оройн 20:00 цагийн үед нүүлгэлтээ орхин явжээ. Ингэхдээ “Шинээр томилогдсон дарга ирсэн. Яаралтай дуудаж байна” гэсэн шалтгаан хэлсэн байна. Үүрэг гүйцэтгэж яваа албан хаагч нь ажиллагааг түр зогсоох үедээ санамж бичиг үйлдэх зохих ёсны дагуу талуудын гарын үсгээр баталгаажуулах ёстой. Гэтэл дээрх албан хаагчид ажиллагааг шууд орхин явсан талаар “Номын хишиг” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аззаяа мэдээллээ.

Ажиллагаа зогссон өдрийн маргааш буюу 10-ны өдөр өмгөөлөгч Б.Будсүрэн тус хэргийг тодруулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очин холбогдох албаны дарга н.Бямбарагчаа, хурандаа н.Зул-Очир нартай уулзсан байна. Ийнхүү тус газраас албадан чөлөөлөх ажиллагааг 12-ны баасан гарагийн 09:00 цагт үргэлжлүүлнэ хэмээн тохирч санамж бичиг үйлдэн гарын үзэг зурж баталгаажуулсан байна. Баасан гарагийн үд дунд хүртэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас холбогдох хүмүүс ажиллагааг эхлүүлээгүй аж. Иймд “Номын хишиг” компанийн өмгөөлөгч Б.Будсүрэн “Монгол Улсын хууль тогтоох байгууллага хохирсон иргэдээ хамгаалдаг байх ёстой. Маргаантай асуудал хэдийнэ зохих ёсны дагуу шүүхээр орж шийдвэрлүүлсэн байхад ШШГГ-ын албаны хүмүүс ийм тодорхойгүй байдал гаргаж нэг талд давуу байдал олгож байна гэж харж байна. Баасан гарагт эхлээгүй энэ ажиллагаа даваа гараг хүртэл сунжрах нөхцөл бүрдлээ. Шинэ дарга томилогдсон, дарга дуудлаа хэмээн албан үүргээ орхиод явах нь хууль зөрчиж буй үйлдэл” гэлээ.

Эх сурвалж: www.zms.mn

Эрдэмтэд Н.Тэгшбаярыг дэмжиж АН-д уриалга хүргүүлжээ

Монгол улсын “Үндсэн хууль”-д Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан

11 цаг 33 мин
Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья

“Ипотекийн зээлийн хүсэлт өгөөд бараг л хоёр жил хүлээж байгаа.

14 цаг 25 мин
Амралтын өдрүүдэд Боловсролын яармаг, Европын кино өдрийг зориорой

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас га

14 цаг 30 мин
С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна

Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний түүхт 20 жилийн ой э

14 цаг 35 мин
Э.Батшугар: Төр өөрт байгаа мэдээллийг иргэд, байгууллагаас нэхэх ёсгүй

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Мэдээлэл технолог

14 цаг 40 мин
Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ

Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийти

Өчигдөр 18 цаг 42 мин
Германд хэт барууны үзэлтэй улстөрчид нэмэгдэж байна

Хэт барууны үзэлтэй Германы улстөрийн Альтернатив намын улстөр

Өчигдөр 18 цаг 40 мин
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хятадад айлчилна

Бүрэн эрхийн хугацаагаа зургаан жилээр сунгаж дахин сонгуульд ялалт ба

Өчигдөр 18 цаг 39 мин
“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

Өчигдөр 17 цаг 29 мин