Ц.Мөнхцэцэг: Үндсэн хууль давсан заалт оруулах нь зохистой юу

2024-03-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАН

УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн, хуулийн төслийг хэлэлцлээ.Энэ үеэр гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:- Үндсэн хуулийн баталгаа болсон, цэцэд маргаан хянан шийдвэрлэх  шударга үйл ажиллагааг зарчмын хувьд дэмжих хуулийн төслийг дэмжиж байна. Үндсэн хуулийн шүүх бол үндсэн эрхийн маргааныг авч хэлэлцдэг, төрийн өндөр албан тушаалтан, төрийн  байгууллагууд гээд үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагааг хянан шийдвэрлэдэг том байгууллага. Тиймээс шүүгчдэд тавьдаг сахилгын болон бусад ёс зүйн хариуцлагыг Үндсэн хуулийн цэцэд тавих хэрэгтэй. Шүүхийн тухай хуулийг батлахдаа шүүхийн Сахилгын хорооны гүйцэтгэх үйл ажиллагаа, шүүгчийн тухайн асуудлыг шийдэх үеийн санаатай үйлдэх болон бусад эс үйлдэхийг ялган зааглаж,  шүүгчийн сахилгын хариуцлагыг тодорхой  болгож өгсөн байдаг. Манай  Үндсэн хуулийн цэцийн хуулийн төсөл дээр Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдлыг хангасан, цалин хангамж болон бусад  эрхзүйн хараат бус байдлыг  сайн зааж өгсөн байна. Харин Үндсэн хуулийн цэцийн гишүүний тодорхой үйлдэл,  сахилгын зөрчил дээр ямар нэгэн  шийтгэл  ногдуулах  заалт байна уу. Үндсэн хуулийн 65.2-т Үндсэн хуулийн цэцийн гишүүн бол  хууль зүй, улс төрийн   өндөр мэргэшилтэй,  Монгол Улсын 40 нас хүрсэн иргэн байна гэж заасан. Цэцийн хуульд  хууль зүйн дээд боловсролтой,  хууль зүй,  улс төрийн өндөр мэргэшилтэй иргэн гэж нэмж оруулсан байна. Үндсэн хууль давсан заалт оруулах нь зохистой юу.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:--Хуулийн төсөлд цэцийн гишүүний хариуцлагын асуудлыг тусгасан. Цэцийн гишүүний хариуцлага гэсэн бүтэн бүлэг байгаа.  Үндсэндээ Монгол Улсын шүүхийн шүүгч нарт тавигдаж байгаа шаардлагууд тусгаж  байгаа гэж ойлгож байгаа. Шүүхийн хуульд  шүүгч нарт хийхийг хориглосон олон заалтыг тусгасан. Гэхдээ хэтэрхий нарийвчилж тусгах нь зохицуулалт талдаа буруу юм байна гэдгийг  амьдрал  харуулаад байгаа. Тухайн нөхцөл байдалд  тааруулаад хэрэглэж болохоор  зохицуулалт хэрэгтэй. Цэцийн гишүүний хариуцлагын хувьд одоо  хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд  үндсэн санаа нь гэмт хэрэг үйлдвэл хариуцлага хүлээнэ гэж тусгасан. Үүнийг Үндсэн хуультай нийцүүлээд хууль зөрчвөл эргүүлэн татах бололцоотой болж байгаа юм. Хоёрдугаар асуултын хувьд, Үндсэн хуулийн 65 зүйлд зааснаар Үндсэн хуулийн  Цэцийн гишүүнээр хууль зүйн, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын 40 нас хүрсэн иргэн байна  гэж заасан. Энийг Үндсэн хуулиас давсан заалт гэж ойлгохгүй байгаа юм.  Үндсэн хуулиас дутуу заалт оруулж болохгүй.

Эх сурвалж:www.polit.mn

Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ

Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийти

3 цаг 30 мин
Германд хэт барууны үзэлтэй улстөрчид нэмэгдэж байна

Хэт барууны үзэлтэй Германы улстөрийн Альтернатив намын улстөр

3 цаг 32 мин
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хятадад айлчилна

Бүрэн эрхийн хугацаагаа зургаан жилээр сунгаж дахин сонгуульд ялалт ба

3 цаг 34 мин
“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

4 цаг 43 мин
Д.Пүрэвдаваа: "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж сонгуульд оролцоно

Д.Пүрэвдаваа: "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж сонгуульд оролцоно

8 цаг 30 мин
Н.Номтойбаяр: Миний бие хуульд зааснаар сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй

Н.Номтойбаяр: Миний бие хуульд зааснаар сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй

8 цаг 43 мин
"Орон нутагт багийн эмч дутагдалтай байна"

​​​​​​​“Зууны мэдээ” сонин “Хэв маяг хэмнэл” буландаа Булган аймгийн эрүүл мэндий

14 цаг 38 мин
Сэтгэл зүйн үйлчилгээ монголд болон бусад улсад

Сэтгэл зүйн зөвлөгөө нь мэргэжлийн гэх тодорхойлолтоор анх дэлхи

14 цаг 43 мин
Ажиллаж байгаа үедээ түүхийг бүтээж, амжилт гаргах нь миний зарчим

УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны дарга, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Энхтайваны Бат-Амгалантай ярилцлаа.

14 цаг 43 мин
Б.Энхбаяр VS Л.Энхбилэг

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэгт эр

14 цаг 48 мин