Хакүхо Шоо энэ өдөр мэндэлжээ

2024-03-11
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

“Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа гуравдугаар сарын 11-нд төрсөн өдөр нь тохиож буй Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх Их аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Даваажаргалын тухай онцолж байна.

 

Хакүхо Шоо  1985 оны энэ сарын 11-нд  Улаанбаатарт төржээ.  2000 онд анх сүмод очиж 2001 оноос барилдсаар 2007 оны тавдугаар сарын 30-нд тэрбээр 22 насандаа Японы мэргэжлийн сумо барилдаанд Монголоос очиж барилдаж байсан хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болсон түүхтэй.

Түүний өндөр 192 см бөгөөд 158 кг жинтэй ажээ.Түүний аав нь Монгол Үндэсний бөхийн дархан аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпын мөнгөн медальт, алдарт бөх Жигжидийн Мөнхбат юм. 1000 жилийн түүхтэй Японы үндэсний сумо бөхөд 30-аас дээш түрүүлсэн хоёр аварга байдаг бол 1187 даваа авч 45 удаа түрүүлж Японы Эзэн хааны цомыг авсан цор ганц бөх нь "Хакухо" М.Даваажаргал юм.

Хакухо 2019 онд Японы иргэншил авч нэрээ Хакухо Шоо гэж сольжээ. Хакухо нь 2007 онд гурван жил үерхсэн Япон Улсын загвар өмсөгч Сайоко Вадатай гэрлэсэн бөгөөд тэд одоо дөрвөн хүүхэдтэй.

Тэрбээр мэргэжлийн сумо бөхийн дэвжээний эзэн, ояката болж ирээдүйн шилдэг сумочдыг бэлдэх ажилдаа орж ажиллаж байгаа билээ.  Танд төрсөн өдрийн мэнд хүргэе.

Эх сурвалж:www.polit.mn

Эрдэмтэд Н.Тэгшбаярыг дэмжиж АН-д уриалга хүргүүлжээ

Монгол улсын “Үндсэн хууль”-д Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан

9 цаг 50 мин
Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья

“Ипотекийн зээлийн хүсэлт өгөөд бараг л хоёр жил хүлээж байгаа.

12 цаг 42 мин
Амралтын өдрүүдэд Боловсролын яармаг, Европын кино өдрийг зориорой

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас га

12 цаг 47 мин
С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна

Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний түүхт 20 жилийн ой э

12 цаг 52 мин
Э.Батшугар: Төр өөрт байгаа мэдээллийг иргэд, байгууллагаас нэхэх ёсгүй

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Мэдээлэл технолог

12 цаг 57 мин
Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ

Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийти

Өчигдөр 18 цаг 42 мин
Германд хэт барууны үзэлтэй улстөрчид нэмэгдэж байна

Хэт барууны үзэлтэй Германы улстөрийн Альтернатив намын улстөр

Өчигдөр 18 цаг 40 мин
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хятадад айлчилна

Бүрэн эрхийн хугацаагаа зургаан жилээр сунгаж дахин сонгуульд ялалт ба

Өчигдөр 18 цаг 39 мин
“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

Өчигдөр 17 цаг 29 мин