Гадаадад амьдарч буй монголчуудын төлөөллийг парламентад оруулах санал гаргав

2023-06-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Н.Жаргалмаа

“Хилийн чанад дах, монголчуудын зөвлөл” ТББ, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” болон “Цахим мөртөн холбоо” –дын удирдах зөвлөлийн гишүүд хамтран Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийв. Тэд Гадаадад оршин суугаа монголчуудын дуу хоолой төрийн дээд албан тушаалтнуудад хангалттай хүрдэггүй учир үүнийг өөрчлөх шаардлагатай” хэмээн мэдэгдсэн.

Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон үл ялгаварлах зарчмын дагуу хаана оршин суугаагаас үл хамааран сонгох сонгогдох эрхээ эдлэх хэрэгжилт хангалтгүй байдаг. Хэдийгээр 2012 онд хилийн чанад дахь иргэд намын жагсаалтад санал өгөх эрх нь нээгдсэн боловч намын жагсаалтад санал өгснөөр УИХ-ын 38 хувийг сонгоход оролцож байгаа юм. Тиймээс төрийн эрх барих дээд байгууллагыг сонгох, төлөөллийн засаглалд гадаадад амьдардаг монголчууд хангалттай оролцох боломжгүй байна гэлээ.

Хуульд зааснаар сонгуулиар дамжуулан засгийн эрх ард түмний мэдэлд байж байгуулсан төлөөллийн байгууллагаар дамжуулан оролцоно гэсэн байдаг. Гадаадад суугаа 200 мянга гаруй монголчууд эх орондоо эдийн засгийн бодитой хувь нэмэр оруулдаг. Жил бүр 500 гаруй сая ам.долларыг Монгол Улсдаа авчирдаг бөгөөд энэ нь ДНБ-ий гурваас дөрвөн хувийг эзэлдэг аж.

Мөн гадаадад амьдарч буй иргэдийн асуудлыг Гадаад хэргийн яам дангаар хариуцах нь төрийн үйлчилгээг бүрэн авахад хангалтгүй байдаг гэлээ. Тиймээс УИХ-д гадаадад амьдарч буй иргэдийн төлөөлөл байснаар хилийн чанадад ажиллаж, амьдарч, сурч байгаа иргэдийн хүсэл, дуу хоолой төрийн дээд байгууллагуудад очих боломжтой болно хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Daanai
Solior.
Ц.Цагаанхүү
Гадаадад сайхан газар сэтгэл хангалуун амьдарч байгаа хүн энэ ирж тэнэг маанаг, авилгачин луйварчингаараа дуудуулан 4 жил суух хэрэггүй биз дээ.
Ddavaa
Bolij uz 4 jil suuchihaad butsaad yavah hunter "ach buu tatuul"
hewiin bus
Эрдэмтэд Н.Тэгшбаярыг дэмжиж АН-д уриалга хүргүүлжээ

Монгол улсын “Үндсэн хууль”-д Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан

15 цаг 32 мин
Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья

“Ипотекийн зээлийн хүсэлт өгөөд бараг л хоёр жил хүлээж байгаа.

18 цаг 24 мин
Амралтын өдрүүдэд Боловсролын яармаг, Европын кино өдрийг зориорой

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас га

18 цаг 29 мин
С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна

Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний түүхт 20 жилийн ой э

18 цаг 34 мин
Э.Батшугар: Төр өөрт байгаа мэдээллийг иргэд, байгууллагаас нэхэх ёсгүй

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Мэдээлэл технолог

18 цаг 39 мин
Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ

Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийти

Уржигдар 18 цаг 42 мин
Германд хэт барууны үзэлтэй улстөрчид нэмэгдэж байна

Хэт барууны үзэлтэй Германы улстөрийн Альтернатив намын улстөр

Уржигдар 18 цаг 40 мин
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хятадад айлчилна

Бүрэн эрхийн хугацаагаа зургаан жилээр сунгаж дахин сонгуульд ялалт ба

Уржигдар 18 цаг 39 мин
“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

Уржигдар 17 цаг 29 мин