Сонгуулийн боловсрол олгох сургагч багш нарыг бэлтгэн томиллоо

2023-04-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “Зууны мэдээ” сонин Сонгуулийн ерөнхий хороотой хамтран “Сонгуулийн боловсролд” буланг хөтлөн явуулахаар боллоо. Энэхүү буланд сонгогч таны өдөр тутмын амьдралд, алхам тутамд хэрэгтэй хууль, эрх зүйн зөвлөмжийг цувралаар хүргэж байх болно.

Аливаа улс орны Сонгуулийн удирдлагын байгууллага нь сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар олон нийтэд үнэн зөв, бодитой мэдээллийг тогтмол өгч, сонгогчдод сонгуулийн боловсрол олгох үйл ажиллагааг өргөн хүрээнд тогтмол явуулах чиг үүрэгтэй байдаг.

Сонгуулиас сонгуулийн хооронд сонгогчдын ирц, оролцоо тогтмол буурч байгаа шалтгааныг судалж, сонгууль бүх нийтийн байх зарчмын хэрэгжилтийг хангахад шаардлагатай арга хэмжээ авах асуудлаар Сонгуулийн ерөнхий хороо тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Ард нийтийн санал асуулга, сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд тайлбарлан таниулах, сонгогчдын боловсролыг дээшлүүлэх сургалт явуулах, сонгогчдыг мэдээллээр хангах бүрэн эрхийнхээ хүрээнд “Хариуцлагатай сонгогч” бэлтгэх хөтөлбөрийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж, 2022 онд аймаг, дүүрэгт сонгуулийн боловсрол олгох тус бүр 2, нийт 60 гаруй сургагч багш бэлтгэн, томилсон бол энэ сарын 03–08-нд шинээр 50 гаруй сургагч багшийг бэлтгэж, өнөөдөр сургагч багшийн үнэмлэх, томилсон шийдвэрийг гардууллаа.

Эдгээр сургагч багш нар иргэдэд сонгох, сонгогдох эрх чөлөөний талаарх ойлголт мэдлэг олгохоос гадна хариуцлагатай сонгогч бэлтгэх сургалтуудыг явуулах юм. Өнгөрсөн онд анх удаа бэлтгэгдэн томилогдсон 60 гаруй сургагч багш улсын хэмжээнд 1500 гаруй залуу сонгогчид сургалт явуулсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 73 (7058)

 

Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон

Монгол Улсад орчин цагийн онцгой байдлын байгууллага үүссэний 20 жилийн ой тохи

8 мин
Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барилаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын

13 мин
Хууль л амла!

Манайхан, мань мэт нь сонгууль болгоноор нэг л үгийг гүн гүнзгий ухаардаг.

18 мин
Рагчаагийн Эрдэнэбилэг: Сайн аавын нэрийг муухан авч явах эрх надад байхгүй

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхо

23 мин
Н.Энхбаяр: Шударга ёсыг сэргээе гэвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжихээс өөр аргагүй

​​​​​​​“ТВ-9” телевизийн сэтгүүлч М.Батбилэгийн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярта

28 мин
Эрдэмтэд Н.Тэгшбаярыг дэмжиж АН-д уриалга хүргүүлжээ

Монгол улсын “Үндсэн хууль”-д Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан

21 цаг 21 мин
Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья

“Ипотекийн зээлийн хүсэлт өгөөд бараг л хоёр жил хүлээж байгаа.

Өчигдөр 07 цаг 15 мин
Амралтын өдрүүдэд Боловсролын яармаг, Европын кино өдрийг зориорой

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас га

Өчигдөр 07 цаг 10 мин
С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна

Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний түүхт 20 жилийн ой э

Өчигдөр 07 цаг 05 мин